DK

Инженерчлэл

Энэхүү ном нь инженерчлэлийн ертөнцийн олон сонирхолтой баримт, зургуудыг багтаасан ном юм.''Олжмэд!'' цувралд Шинжлэх ухаан, Чулуун зэвсгийн үе, Инженерчлэл, Кодчилол, Амьтад, Ой мод гэсэн зургаан ном багтсан бөгөөд ан амьтад, ургамлын амьдрал, шинжлэх ухааны нээлтүүд, эрт чулуун зэвсгийн үеийн түүх гээд маш олон сэдвээр товч, тодорхой, цэгцтэй мэдлэг олгох юм. Уг цувралын ном тус бүрд мэдлэг сорих асуулт хариулт, он цагийн товчоон, агуу нээлтүүд, амьтан, ургамлын төрлүүдийг багтаасан зурган хүснэгт болон олж мэдсэн зүйлсээ бичих хуудас бий.
Галзуу хулгана хэрхэн ажилладгийг, инженерүүд сансарт юу хийдгийг мэдмээр байна уу? Тэгвэл хамтдаа олж мэдэцгээе. Эйфелийн цамхаг хэр өндөр вэ, Леонардо Да Винчи нисдэг машин зохион бүтээсэн гэж үнэн үү, инженерүүд ирээдүйн хоол хүнсний талаар ямар төсөөлөлтэй байдаг юм бол, ямар материал цахилгаан дамжуулдаг вэ гэх зэрэг олон асуултын хариултыг энэ номоос аваарай. Мөн мэдлэг сорих асуулт, хариулт, инженерчлэлийн он цагийн товчоон болон төрлүүдийг багтаасан бөгөөд инженер гэж хэн болох, юу хийдэг, анхны инженерүүд ямар хүн байсан, машин техник, тийрэлтэт хөдөлгүүр, нанотехнологи, био инженерчлэлийн тухай олон сонирхолтой мэдээллүүдийг багтаасан юм. “Мэргэжилтэнтэй танилцана уу” хэсгээс Их британийн мэргэшсэн инженер доктор Люси Рожерсын ярилцлагыг уншаарай. Сонирхолтой гэрэл зураг болон зураг чимэглэлүүд, түлхүүр мэдээллүүдээр дамжуулан хүүхдийн сонирхолыг татаж, тэд үргэлж олж мэдэхийг хүсэх болно. Ирээдүйн мэргэжлээ сонгох, мэдлэгийн хүрээгээ тэлэхэд энэ ном та бүхэнд тусална. Эйфелийг цамхаг 321 метр бөгөөд энэ тухай 44-45 хуудсаас уншиж болно. Анхны онгоц зохион бүтээсэн ах дүү Райтууд болон төрөл бүрийн роботуудын тухай, ирээдүйн инженерчлэлийн тухай энэхүү номоос мэдэж авцгаая.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997316066,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-08-10,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 64,

ХЭМЖЭЭ: 625 х 625 х 625 ММ ,

ЖИН: 625.0 ГР,

ЦУВРАЛ: Олжмэд! цуврал:

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах