Энэхүү ном нь биеийн үйл ажиллагаа, хоол боловсруулах систем, дархлал тогтолцоо, яс булчин, эд эрхтэн, ДНХ зэргийг 3-н хэмжээст зургаар дэлгэрэнгүй харуулж, хүний биеийн бүтцийг уншигч танд тайлбарлах болно.
Өөрийнхөө биеийг микроскопоор нэг бүрчлэн харж байгаа мэт мэдрэлийн системийн үйл ажиллагаа, дархлааны эсүүд өвчний нянтай хэрхэн тэмцдэг зэргийг мэдэж болохын зэрэгцээ яс, булчингийн сонирхолтой бүтэцтэй ч танилцана. Биеийн аль нэг үйл ажиллагаа алдагдахад ямар өвчин үүсч болох тухай, 200 гаруй өвчин эмгэгийн шалтгааныг та өөрийнхөө дотор “аялах” зуураа олж мэдээрэй.
Хүний биеийн үйл ажиллагааг мэдэж авахыг хүссэн хэн бүхэнд энэхүү ном тохиромжтой. Үүнээс гадна тус номыг улам ч гайхалтай болгож буй өндөр чанартай, нягтшил сайтай зургууд нь биологи, анатоми, психологи судалж буй оюутан сурагчдад үр өгөөжөө өгөх нь дамжиггүй.
Худалдаж авах