Габриель Гарсиа Маркес

Зарлагдсан үхлийн товчоон

Маркесын төдий л танигдаагүй богиновтор хэмжээний бүтээлүүдийн дундаас Зарлагдсан үхлийн товчоон (1981) нь хамгийн сод туурвилд тооцогддог. Хоёр зуу хүрэхгүй хуудастай энэ зохиолдоо Маркес дэлхийн аль ч өнцөг буланд чухалд тооцогдож, анхаарал татах тийм л түүхийг хүүрнэжээ. Бидний дунд аллага үйлдэгдэж байхад, үүнийг мэдсэн хэр нь ямар ч сэргийлэх арга хэмжээ аваагүй хүн бүр энэ аллагын төлөө хариуцлага хүлээх учиртай юу? Шударга бус явдал гаарч, өдөр тутмын амьдралын нэг хэсэг, хэвийн үзэгдэл гэж тооцогдоход бидний соёлын хэм хэмжээ, зан заншил ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Зарлагдсан үхлийн товчоон романы уншигчаас асуух асуултууд, уншигч абугай колумб, монгол, америк, хятад, европ, орос, англи ер хэн байхаас үл хамааран, өнөөдөр ч анх бичигдсэн он жилүүдийнхээ нэгэн адилаар хүчин төгөлдөр хэвээр буй билээ.
Нэг өдөр Байардо Сан Роман хэмээх нууцлаг, хараажаар тун баян залуу эрхэм тосгонд хүрэлцэн ирнэ. Тэрээр эхнэр хайж яваа аж.Тосгонд хэсэг хугацаа өнгөрүүлсний дараа, залуу эр сүсэг бишрэлтэй, нэр хүндтэй, үнэнч шударга гэж тосгондоо танигдсан нэгэн айлын Анхела Викарио хэмээх хөөрхөн охинд гэрлэх санал тавина. Хуримын өдрийг товлосны дараа элбэг хангалуун найр наадам хэдэн хоногоор үргэлжилж, тосгон даяар баярлаж цэнгэнэ. Гэтэл хуримын шөнө Байардо Сан Роман сүйт бүсгүй нь онгон биш гэдгийг мэдээд, бүсгүйг төрхөмд нь буцаана. Хуримын шөнөө авааль нөхөртөө гологдон гэртээ харьсан залуу эхнэрийг эх нь аймшигтай зодож, охин дүүтэй нь унтаж ариун биеийг нь “бузарласан” тэрхүү эрийг хоёр ихэр ах нь болох Педро, Пабло нар эрж хайн, олмогцоо хөнөөж, гэр бүлийнхээ нэр хүндийг сэргээхээр шийднэ. Тэр өөдгүй эр чухам хэн бэ гэдгийг охиноос асуухад, охин “Сантьяго Насар” хэмээн хариулдаг.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Габриель Гарсиа Маркес ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 9,900₮,

ISBN: 9789997315885,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-04-27,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 152,

ХЭМЖЭЭ: 544 х 544 х 544 ММ ,

ЖИН: 544.0 ГР,

ЦУВРАЛ: Монсудар утга зохиол цуврал: XXI дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах