Док. Проф. Гётц Томас

Сэтгэлийн хөдөлгөөн, сэдэлжилт болон өөрийн удирдлага зохицуулалттай суралцах

Багшийн заавал унших ном: ХБНГУ-д мэргэжлийн, заавал унших суурь номууд гэж бий. Энэ нь UTB гэсэн таних тэмдэгт цувралаар гардаг. Энэ нь Их сургуулийн номын сан гэсэн утгатай. Тэрхүү цувралаар гарсан мэргэжлийн сурах бичгүүдийг тухайн мэргэжлээр сурч, ажиллаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлж буй хүн бүр заавал уншиж судалдаг. Энэхүү ном нь багш болохоор сурч буй, багшийн мэргэжлээ дээшлүүлж буй, багшаар ажиллаж буй бүх хүн заавал уншиж судалсан байх, агуулгыг нь мэддэг байх ёстой ном юм.
Энэхүү ном нь сэтгэлийн хөдөлгөөн, сэдэлжилт, өөрийн удирдлага зохицуулалттай сурах гэсэн гурван бүлэгтэй. Эдгээр сэдвийн үндсэн гол ойлголтуудыг маш ойлгомжтой, практик жишээгээр тайлбарласан. Түүнчлэн гол ойлголтуудыг зөвхөн суралцагчдын талаас авч үзээгүй, багшийн сэтгэл хөдлөл, ажлын ачаалал дарамт, сэтгэл гутрал, багшийн өөрийн сэдэлжилт гээд үндсэн ойлголтуудаа багшийн зүгээс ч авч үзсэнээрээ маш их хэрэгцээтэй. Номын бүлэг бүрт хичээл, сургуулийн амьдрал дээрх багшийн ажилд чухал, тулгамдсан асуудлуудыг практик жишээн дээр гаргаж тайлбарлаж онолтой холбосон. Ийн онолыг практиктай холбож үйл ажиллагааны зөвлөмжүүдийг санал болгосноороо давуу талтай.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Док. Проф. Гётц Томас ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997314482,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-04-14,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 228,

ХЭМЖЭЭ: 536 х 536 х 536 ММ ,

ЖИН: 536.0 ГР,

ЦУВРАЛ: Мэргэжлийн суурь мэдлэг цуврал:

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах