Орос өгүүллэг, тууж

Орон орны утга зохиолын сор болсон өгүүллэг, туужуудыг бид монгол уншигчдадаа “Дэлхийн шилмэл өгүүллэгийн түүвэр” цувралаар хүргэж буй билээ. Тэргүүн дэвтэртээ япон өгүүллэг, туужаас дээжлэн хүргэсэн бол энэ удаа утга зохиолын хөгжилд асар үнэтэй хувь нэмэр оруулсан, монгол уншигчдад танил дотно Оросын шилдэг өгүүллэг, туужуудыг түүвэрлэн хүргэж байна. Энэхүү дэвтэртээ А.С.Пушкинээс А.П.Чехов хүртэлх Оросын утга зохиолын алтан үеийн зохиолчдын арван нэгэн өгүүллэг, туужийг эмхэтгэн зохиолчдын төрсөн он цагийн хэлхээсээр эмхэтгэн орууллаа.
“Дэлхийн шилмэл өгүүллэгүүд” цувралын маань II дэвтэр болох “Орос өгүүллэг, тууж” номд орсон өгүүллэгүүдийн хэвлэн нийтлэгдсэн хугацаа нь даруй зуун жилийг хамарчээ. Энэ зуун жил бол Оросын уран зохиолыг дэлхий дахинаа алдаршуулсан агуу зуун байсан юм. Эдгээр бүтээлүүд хүний амьдралын хувиршгүй, мөнхийн үнэнийг нүдэнд харагдтал, гайхалтай уран яруу дүрсэлж, хүн байхын утга учрыг ухааруулах шиг болдог. Чухам үүнд л орос утга зохиолын агуу сайхан болоод эрхэмсэг оршихуй буй биз ээ.
Тус өгүүллэг, туужийн түүвэрт дараах бүтээлүүдийг эмхэтгэн орууллаа:
А. С. Пушкин, "Гилийн хатан"
Н.В.Гоголь, "Хамар", "Шинель"
И.С.Тургенев, "Үхэл", "Түчигнээд л"
Ф.М.Достоевский, "Шударга хулгайч"
Л.Н.Толстой, "Эзэн барлаг хоёр"
Н.С.Лесков, "Мценск гацааны Макбет хатагтай ", "Солгой дархан"
А.П.Чехов, "Хав дагуулсан хатагтай", "Хавцалд"
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: Ч. Баатар ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 16,900₮,

ISBN: 9789997314802,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-04-15,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 444,

ХЭМЖЭЭ: 559 х 559 х 559 ММ ,

ЖИН: 559.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах