Антуан де Сэнт-Экзюпери

Хүний орчлон

Сэнт-Экзюпэри энэхүү намтар бүтээлээ ууган нисгэгч байх үеийнхээ амьдралд тохиолдсон үйл явдлууд, тэр дундаа Аэропосталь агаарын шууданд ажиллаж байх үеэдээ буюу 1935 онд Ливийн цөлд осолд орон амиа алдах шахсан түүхээс сэдэвлэн бичжээ. Түүнчлэн Африкийн Сахар, Өмнөд Америкийн Андын нуруудаар дайран өнгөрөх агаарын замын бартаа саадын тухай ч өгүүлэхээ мартсангүй.
Зохиолд өгүүлэх үйл явдал зохиолын гол баатар өөрийн онгоцны механикч Андре Превогийн хамт Сахарын цөл, Бенгази, Каирогийн дунд онгоцтойгоо осолдон арайхийн амьд үлдсэнээр өрнөх болно. Сэнт-Экзюпери механикч андынхаа хамт уух ус, идэх зүйлгүй болж, амьд үлдэх найдвар тасрахын ирмэг дээр тэмээ унасан нэгэн хүн тэдэнд тусалснаар амьд мэнд гардаг.

Зохиолын үндсэн санаа нь нөхөрлөл, үхэл хагацал, эр зориг, анд нөхдийн итгэлцэл, эв нэгдэл, нинжин сэтгэл болон амьдралын утга учрыг эрж хайхад чиглэгдсэн байна. Энэхүү ном нь зохиогчийн өөрийнх нь ертөнцийг харах өнцөг, чухамхүү юу амьдралыг “амттай” болгодог тухай санааг тусгасан бүтээл юм.

Уг зохиол нь хамгийн анх Франц улсад 1939 онд хэвлэгдэж байжээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Антуан де Сэнт-Экзюпери ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 9,900₮,

ISBN: 9789997313911,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-04-20,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 200,

ХЭМЖЭЭ: 473 х 473 х 473 ММ ,

ЖИН: 473.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах