Лев Н. Толстой

Иван Ильичийн үхэл

Иван Ильичийн үхэл туужийг агуу Л.Н.Толстой 1882 оноос 1886 оны хооронд бичжээ. Энэхүү туужид шүүхийн прокурор эрхмийн зовлонт үхлийн тухай хүүрнэдэг. Уг туужийг "ер бусын уян хатан дүрслэл, гүн гүнзгий үнэн, ямар нэг болзмол байдал, нэмэр хачиргүйгээрээ Оросын утга зохиолын түүхэнд гарсан хосгүй үзэгдэл мөн бөгөөд уран яруу бүтээлийн реалист шинж, үнэн зөвийг баримтлагч чанарын ялалт, мандалт гэж тооцвол зохино” хэмээн 1888 онд утга зохиол судлаач А.Лисовский Русское богатство /Оросын баялаг/ сэтгүүлд бичжээ. Энэхүү бүтээл Л.Н.Толстойн бусад бүтээлүүдийн нэгэн адилаар дэлхийд алдартай бөгөөд богино зохиолын төрөлд маш өндрөөр үнэлэгддэг юм.
Туужийн эхэнд Иван Ильичийн үхлийн тухай ажлын хамтрагчид нь дуулах бөгөөд хөөрхий түүний үхэлд гашуудах хүн үл олдоно. Тэрний оронд хүн бүр дор бүрээ албан тушаалын ашиг сонжоо юу билээ хэмээн сэтгэнэ.
Бүх зүйл яг л шүүх дээр нь болдгийн адилаар өрнөнө. Шүүх дээр тэрээр шүүгдэгчийн өмнө ямар төрх гаргадаг билээ, яг л тийм байдлыг алдартай эмч түүнд үзүүлээдхэв. Эмч гуай ярьсаар; ийм тийм шинж харагдаж байна л гэнэ, таны дотор тийм болж л гэнэ, тийм тийм шинжилгээний дүнд энэ хэрвээ батлагдахгүй бол таныг тэгсэн тэгсэн байна гэж үзэх хэрэгтэй л гэнэ. Энэ бүгд Иван Ильич өөрөө шүүгдэгч дээр хээнцэр чамин маягаар мянган удаа хийж байсан тэр үйлдэлтэй яг адил аж. “Магадгүй би зохих ёсоор нь амьдраагүй ч юм бил үү? Гэвч бүгдийг зүй ёсоор нь хийсэн байхад яаж тийм байх вэ?” хэмээн Иван Ильич үхлээ хүлээн орь ганцаар өвчиндөө шаналан хэвтэхдээ өөрөөсөө асууна.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Лев Н. Толстой ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 7,900₮,

ISBN: 9789997311962,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2015,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 112,

ХЭМЖЭЭ: 295 х 295 х 295 ММ ,

ЖИН: 295.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах