Уншигч хүүхдүүд та бүхнийг сансар огторгуйгаас эхлээд дэлхийн улайссан халуун цөм хүртэлх сонирхолтой аялалд урьж байна. Та бүхэн энэ номыг унших явцдаа эх дэлхийгээ сансар огторгуйгаас харж, аадар борооноор шүхрээр үсэрч, Эверестэд бууж, далайн ёроолоор аялж, дэлхийн төвд очиж, асар том болор бүхий агуйтай танилцах болно. Энэ ном та бүхний аяллын замын хөтөч байх болно.
Дэлхийн төвд хүргэх энэхүү аяллын хөтчөөс газар зүйн өвөрмөц тогтцуудыг олж хараарай. Дараа нь хаашаа явах вэ, галт уулын тэсрэлтээс хаана нуугдаж болох вэ гэх зэргээр уншигч өөрөө аялаж яваа мэт бодит мэдрэмж төрүүлэх сонирхолтой хэлбэрээр бичсэн учраас төсөөлөн бодох чадварыг хөгжүүлнэ. Аялал эхлэхээс дуусах хүртэл газрын гаваар орж, халуун лааван нуурт хүрч өөр олон сонирхолтой газраар дамжин өнгөрнө. Нэмэлт сонирхолтой дасгалуудтай.