Эмгэн өвгөн хоёр эвтэй найртай аж төрөн сууж байтал нэгэн чоно хонины хотоор нь эргэлдэж, ходоод гэдсээ дүүргэх болов. Үүнийг мэдсэн өвгөн арын ууландаа очиж арсланд зүүсэн хавхаа авч ирэхээр явахдаа нэг бартай таарснаар үлгэрийн үйл явдал эхэлнэ. Бар өвгөнийг хүчээ үзье гэж хэлдэг бөгөөд өвгөн ч айснаа мэдэгдэхгүйг хичээн, хүчээ үзэхээр болно. Ингээд гэртээ ирж эмгэнтэйгээ зөвлөлдөн арга ухаанаараа араатан барыг хэрхэн ялан дийлж байгаа тухай гарна. Энэхүү сонирхолтой үлгэрээ хүүхэдтэйгээ хамтдаа уншиж, зургуудыг нь үзэж, харилцан ярилцаарай. Номд хүүхдийн төсөөлөлийг хөгжөөх сайхан зургууд олон бий.