Монгол ардын үлгэр нь уран яруу хэллэг, хурц тод дүрслэлээрээ бусад орны үлгэрүүдээс ялгарахаас гадна хүүхдийн хийсвэрлэн бодох сэтгэлгээг хөгжүүлж, тэдний сэтгэл зүйг зөв төлөвшихөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Монсудар хэвлэлийн газар, Жангар хүүхдийн номын редакц та бүхэндээ "Монгол ардын шилдэг үлгэрүүд"-ээ хүргэж байна. Бидний аав ээж, эмээ өвөө бүгд эдгээр үлгэрүүдийг сонсож, үр ачдаа ярьж өгсөөр өнөөг хүрсэн байдаг. Үлгэр сонсох дуртай хүүхэд номонд хайртай болдог бөгөөд ном уншдаг хүүхэд хүнийг хайрлах, өрөвдөх, нинжин сэтгэлтэй болж өсдөг билээ.