Япон хэлийг сурахаар зорьсон хүн бүхэнд зориулж “Минна но Нихонго” анхан шатны орчуулга, дүрмийн тайлбар 2-ийн нэмж засварласан 2 дахь хэвлэлийг “Монсудар” хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаж байна. Энэхүү сурах бичиг нь хэвлэгдсэн цагаасаа хойш япон хэл сурч буй хэн бүхэнд хөгжилтэй, хялбар дөхөм аргаар сурахуйц, мөн багшийн хувьд ч гэсэн сонирхолтойгоор заах боломжтой хамгийн сайн сурах бичгээр шалгарч, олон улсад хэрэглэгдэж байна.
"Минна но Нихонго" анхан шатны орчуулга, дүрмийн тайлбар 2-ийг үндсэн сурах бичиг 2-той хослуулан хэрэглэх нь зүйтэй. Уг ном тодорхой сэдэв бүхий 25 хичээлтэй бөгөөд хичээл бүрт дараах зүйлс багтсан. Үүнд:
- Шинэ үг хэллэг, түүний орчуулга
- Өгүүлбэрийн загвар, жишээ өгүүлбэр, харилцан ярианы орчуулга
- Тухайн хичээлтэй холбоотой үг хэллэг болон, Япон орны талаарх богино хэмжээний мэдээ, танилцуулга
- Өгүүлбэрийн бүтэц загвартай холбоотой чухал дүрмийн тайлбар бий.
Мөн үндсэн сурах бичиг дэх танхимын сургалтын орчуулга түүнчлэн өдөр тутмын мэндчилгээ, харилцан яриа зэргийн орчуулгатай. Үндсэн сурах бичгийн ард өгөгдсөн туслах үгс, олон төрлийн холбоос үг, дайвар үг, түүний илэрхийлэл, үйл үгийн хэлбэрүүд, түүний өгүүлбэрт хэрхэн ашиглах зэргийг нэгтгэн, хавсралт хэлбэрээр орчуулан оруулсан. Тооны нэр, цаг хугацаа, тодорхой үе зэргийг хэрхэн илэрхийлэхийг үзүүлсэн хүснэгттэй.
Худалдаж авах