Pons-Monsudar Герман-Монгол толь бичиг
Энэхүү толь бичгийн герман хэлний үгийн сан нь Понсын нэрийн бүтээгдэхүүн болох Герман-Англи толь бичиг суурилсан. Герман толгой үгийн монгол орчуулгыг тухайн үгийн утгын нарийн ялгамжааг аль болох тодорхой гаргах, хоёр хэлний соёл, аж төрлийн өвөрмөц шинжийг бодолцон үгийн оноолтыг эх хэлнийхээ сэтгэлгээ, хэрэглээний хэвшсэн жаягийн дагуу дүйлгэхийг эрхэмлэсэн болно.
- Өргөн хэрэглээний, түүний дотор зах зээлийн эдийн засаг, санхүү бизнес, мэдээлэл холбоо, интернет компьютерийн шинэ нэр томъёог багтаасан 65000 гаруй толгой үг, үг хэллэгтэй
- Тользүйн боловсруулалтын олон улсын стандартыг хангасан герман-монгол анхны жишиг толь бичиг
- Толь бичгийн хавсралтад герман хэлний гол дүрэм, дүрэм бус үйл үг зэргийг дэлгэрэнгүй оруулж өгснөөс гадна газарзүйн нэр томьёо, жин хэмжүүр, герман хэлтэй улс орнууд ба Монголын газрын зураг зэрэг мэдээллийг багтаасан
- Зүйр цэцэн үг, өвөрмөц хэлцтэй бөгөөд эдгээрийг орчуулахдаа утгын хувьд дүйцэх монгол зүйр цэцэн үг, өвөрмөц хэлцээр түлхүү хэрэглэхийг зорьсон
- Хамгийн сүүлийн үеийн үгийн санг багтаасан
Худалдаж авах