English for everyone ном нь бие даан англи хэл сурах хүсэлтэй хүмүүсийн адил дүрэм, үгсийн сан, дуудлага, сонсох, ярих, унших, бичих зэрэг үндсэн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн. Мөн ойлгох, тогтооход илүү дөхөм байлгах үүднээс зураг, хүснэгт зэрэг дүрслэлүүдийг голчлон ашигласан гэдгээрээ онцлог. Хичээлүүдийг дарааллаар үзэх нь илүү үр дүнтэй. Сонсох дасгал буюу дуут бичлэгүүд нь вэбсайт болон аппликэйшн байдлаар хийгдсэн бөгөөд үнэгүй татаж ашиглах боломжтой.
English for everyone анхан шат 2 дүрмийн ном нь англи хэлний суурь мэдлэгтэй хүмүүст тохирно. Агуулгын хувьд юу мэдэрч байгаагаа хэлэх, саналаа хэлэх, сонголт хийх, таамаглал дэвшүүлэх, ирээдүйд болох боломжийг илэрхийлэх, ажилд орох хүсэлт гаргах, зөвлөгөө өгөх, харьцуулалт хийх, шийдвэр гаргах, төлөвлөгөө болон зорилтын тухай, олон оронтой тоо хэрэглэх гэхчилэн 50 сэдвийн хүрээнд хэрэглээний үгийн санг мэдэж, шинэ дүрэм, мэдлэгтэй танилцаж, идэвхтэй хэрэглэж сурах үйл рүү чиглэсэн болно. Энэхүү номыг дарааллаар үзэж, бүлэг бүрийн эцэст буй шалгуураар өөрийнхөө мэдлэгийг баталгаажуулснаар англи хэлний түвшин тогтоох шалгалт болох IELTS-д 2,5-35 оноо, TOEFL-д 10-20 оноо авах түвшинд хүрэх юм.