Ж. К. Роулинг

Харри Поттер ба Нууцат өрөө

Дурслийнхан энэ зун урьдынхаасаа улам муу байсан болохоор Харри Поттер Ид шидтэний Хогвартс сургууль руугаа буцахын мөрөөдөл болж байв. Гэвч түүнийг юмаа зэхэж амжаагүй байтал Добби хэмээх бяцхан амьтан ирж Харри Поттер сургууль руугаа буцвал аюул хүлээж буй болохыг анхааруулна.
Харри сургуулийнхаа хоёрдугаар дамжаанд элсэн орох үед дээд зэргийн биеэ тоосон их зантай шинэ багш профессор Гилдерой Локхарт болон охидын жорлонгийн Уйланхай Миртл гэдэг сүнс, Рон Уизлийн бага дүү Жинни нарын харьцаа багагүй түвэг удна.
Гэвч энэ бүх өчүүхэн зовлонгийн дэргэд жинхэнэ гай зовлон ирэхэд үл мэдэгдэх ямар нэгэн амьтан Хогвартсын сурагчдыг хөшөөж эхлэв. Драко Малфой өмнөхөөс илүү хорон өрсөлдөгч мөн үү? Хагридын өнгөрсөн нууцлаг далд явдал ил болох уу? Хогвартсад аюул авчирах хамгийн сэжигтэй хүн хэн бэ? Харри Поттер өөрөө юу?
Харри Поттер шиг эрч хүчтэй, сэтгэл татам залуу баатрыг хайрлаж, аймшигт аюул руу алхам хийхийг нь зүрх түгшин харах амаргүй билээ! Ж. К. Роулингийн “Харри Поттер ба Нууц өрөө” бол “Харри Поттер ба Философийн чулуу”-ны дараагийн сэтгэл догдлон хүлээлгэсэн дэвтэр юм. Харри Поттер аймшигт аюулд орно. Өөдгүй муухай Дурслийнхантай урт удаан зуныг өнгөрүүлсний дараа Харри Поттер хичээлийн хоёрдугаар шинэ жил эхлэх үед сургуулийн галт тэргэнд суух оролдлого нь бүтэлгүйтнэ. Түүнд шидэт машинаар нисэхээс өөр ямар ч арга үлдээгүй ч гэнэтийн гай учирч цэцэрлэгт үнэ цэнтэй уд мод мөргөнө. Гэсэн хэдий ч Хогвартсын шилтгээнд цаашид болсон зүйлтэй харьцуулахад энэ нь амралтын өдрийн энгийн зугаалга ажээ.
Хогвартсад хананаас хүйтэн хэрцгий хоолой сонсогдон үүнийг зөвхөн Харри олж сонсох бөгөөд үүний цаана Драко Малфой байгаа нь тодорхой байв. Удалгүй энэ бүхэн зөвхөн түүний сэтгэлийн түгшүүрээс хальж бүх сургууль даяар аймшигт явдал өрнөж эхлэнэ. Ханан дээр “Нууц өрөө нээгдлээ. Удам залгамжлагчийн дайснууд сэрэмжилцгээ” гэсэн гялалзсан нууцлаг бичиг бичигджээ. Энэ бүхэн ямар учиртай юм бол? Харри, Рон, Хермиона гурав тавин жилийн тэртээ болсон аймшигт нууцыг тайлахын тулд амь насаа дэнчинд тавин боломжтой бүх зүйлийг хийнэ.
Энэхүү салахын аргагүй амттай зохиолд онц сонирхолтой адал явдал, уран дүрслэл, айдсын зэрэгцээ сургуулийн амьдралын танил сэтгэл зовнил, ширүүн өрсөлдөөн, санаандгүй осол, ёсорхуу профессорууд гээд ер бусын адал явдал, аймшиг, уран зөгнөл, ердийн инээд хөөрийн хамт бүгд өө сэвгүй сүлэлдэн багтжээ.
Роулинг ер бусын адал явдалт зохиолоороо ахин нэг удаа насны хязгааргүй уншигч нараа дараагийн зохиолыг шимтэн хүлээхэд хүргэж байна. Карн Снелссон
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Ж. К. Роулинг ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789997314994,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-11-25,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 364,

ХЭМЖЭЭ: 510 х 510 х 510 ММ ,

ЖИН: 510.0 ГР,

ЦУВРАЛ: Харри Поттер цуврал: II боть

САЙШААЛЫН ҮГ

Би өнөөг хүртэл Харрийн хурц ухааныг биширч, гайхамшигтай адал явдалд нь татагдаагүй арван настай хүүхэдтэй учирч явсангүй.

Independent


Ер бусын, гайхамшигтай, ид шидийн адал явдал.

Mirror


Харри Поттерын хэсгээс уншихад хамгийн шуугиантай ангид хүртэл нам гүм болдог гэж багш нар ярьдаг.

Guardian


ШАГНАЛ

Nestlé Smarties Book Prize Gold Medal 9–11 years 1998 он , Scottish Arts Council Children’s Book Award 1999 он , FCBG Children’s Book Award Overall winner in Longer Novel Category 1998 он , British Book Awards Children’s Book of the Year 1998 он , North East Book Award 1999 он , North East Scotland Book Award 1998 он , The Bookseller Association / The Bookseller Author of the Year 1998 он , Whitaker’s Platinum Book Award 2001 он ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах