Математик

Элсэлтийн ерөнхий шалгалт, улсын шалгалт, аман болон бичгийн шалгалт, бие даалтад бэлтгэхэд зориулсан стандарт лавлах
Энэ ном бол математикийн шинжлэх ухааны суурь мэдлэгийн лавлах бичиг бөгөөд математик гэж юу болох, юуг бүтээж чадах, түүний үг хэллэг, ухагдахуунуудыг хэрхэн ойлгох, хэрэглээний бодлогыг бодох арга стратегиудаас эхлээд тоо, тооцоолол, тэгшитгэл, тэнцэтгэл биш, хувь хүү бодолт, функц, хавтгайн болон огторгуйн геометр, магадлал статистикийн үндсэн ойлголтууд зэрэг математикийн суурь мэдлэгт хамаарах үндсэн ухагдахуунуудыг зургаар, ойлгомжтой, цогц байдлаар тайлбарласан болно.

Зөвхөн манай улсын суурь боловсролын мэдлэг чадвар олгох агуулгаар хязгаарлагдахгүй, олон улсын хөтөлбөр сургалтад нийцсэн нь тус лавлах бичгийн давуу тал юм.

Энэхүү номыг:

- Математикийн шинжлэх ухааныг судалж эхэлж буй ЕБС-ийн дунд ангийн сурагчид сургуулиа төгсөх хүртлээ лавлах болгон ашиглах,
- ЭЕШ, улсын шалгалт, бие даалтад бэлдэж буй сурагчид мэдлэгээ бататгаж, шалгалтандаа бэлтгэхэд ашиглах,
- Хүүхдэдээ хичээл хийхэд нь туслах хүсэлтэй ч сургуульд үзсэнээ санахгүй байгаа эцэг эхчүүд мэдлэгээ сэргээхийн тулд ашиглах,
- Мөн энэ чиглэлийн суурь мэдлэгээ сэргээн бататгах хүсэлтэй хүн бүхэн ашиглах боломжтой юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Ерөнхий редактор: Роллес Гюнтер , Док. Унгер Михаель , Орчуулагч: Ц. Даланцагаан , Редактор: Н. Дашдаваа , Ж. Батболд , Ерөнхий редактор: Б. Дэлгэрмаа , Төслийн зохицуулагч: Г. Ариунцэцэг ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 39,900₮,

ISBN: 9789997314505,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-10-01,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 400,

ХЭМЖЭЭ: 215 х 150 х 20 ММ ,

ЖИН: 595.0 ГР,

ЦУВРАЛ: Суурь мэдлэг цуврал:

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах