Бяцхан газар зүйчдэд тун тохиромжтой, тэр ч байтугай унших дургүй хүүхдүүдийн сонирхлыг ч татаж чадах энэхүү бүтээлч номд галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлтөөс эхлээд усны эргүүлэг болон эргэх улирлууд гэх зэрэг байгалийн гэнэтийн олон үзэгдлүүдийн тухай өгүүлэх болно. <br/><br/>Бяцхан уншигчид орчлон ертөнцийн талаар илүү гүн гүнзгий, бүрэн дүүрэн ойлголт авч сонирхолтой баримтуудыг олж мэдэхийн сацуу яагаад дөрвөн улирал байдаг вэ, юунаас болж газар хөдлөлт үүсдэг вэ гэх зэрэг асуултын хариуг энэхүү номоос мэдэх юм. Мөн энэ номонд галт уулын тэсрэлт гэх мэт хүүхдүүд гэртээ хийж болохуйц сонирхолтой туршилтуудыг багтааснаараа онцлог. Тэд ямар арга барилаар сурахаас үл хамааран туршилт, өргөн цар хүрээтэй мэдээллүүд нь хүүхдүүдэд олон талт байдлаар мэдлэг олж авахад тусална.