Юваль Ной Харари

Сапиенс

Хүн төрөлхтний товч түүх
Барак Обама, Билл Гейтс болон Марк Зүкерберг нарын сонголт.

Иерусалемын Хебрю их сургуулийн профессор Юваль Ной Харарийн хүн төрөлхтний үүслээс эхлээд түүний хувьслыг өгүүлсэн энэхүү ном нь олон улсад бестселлэр болсон юм. Тэрээр номдоо биднийг тодорхойлох биологи болон түүхийн арга замуудыг судалж, “хүн” гэж юу болох тухай ойлголтыг сайжруулсан.
Зуун мянган жилийн өмнө дэлхий дээр хамгийн багадаа зургаан төрлийн хүн амьдарч байв. Харин өнөөдөр ердөө нэг л зүйлийн хүн үлдсэн нь бид буюу Хомо Сапиенсууд. Бусад төрлийн хүмүүст юу тохиолдсон бэ? Бидэнд бас юу тохиолдох вэ?

Хүн төрөлхтний түүхийн талаарх ихэнх номууд түүхийн эсвэл биологийн талаас харж бичигдсэн байдаг бол Др.Харари энэ хэвшмэл байдлыг барагцаагаар 70,000 жилийн тэртээх түүхийг орчин үеийн танин мэдэхүйн аргаар бичигдсэн маш шинэлэг энэхүү номоороо эвдэж чадсан. Эх дэлхийн эко системд хүн төрөлхтний хувьслын үзүүлж байгаа нөлөөг судлахаас эхлүүлээд эзэнт улсуудын хүчирхэгжилтийг жагсаан, түүнчлэн түүх болон шинжлэх ухааныг хослуулснаар хүлээн зөвшөөрөгдсөн түүхийг дахин эргэн харж, өнгөрсөн дэх хөгжлийг орчин үеийн үзэл баримтлалтай холбон, тодорхой үйл явдлыг илүү өргөн хүрээгээр судалсан юм.

Доктор Харари биднийг ирээдүй рүү харахыг хүссэн. Учир нь өнгөрсөн хэдэн арван жилийн турш хүн төрөлхтөн өнгөрсөн дөрвөн тэрбум жилийн турш захирсан байгалийн шалгарал гэдэг хуулийн өмнө бөхийж эхэлсэн. Бид бүхэн биднийг хүрээлэн байгаа байгаль дэлхийгээс гадан өөрсдөдөө зориулж загварчлах аргад суралцаж байна. Энэ нь биднийг хааш нь хүргэх вэ, бид юу болохыг хүсч байна вэ? .
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Юваль Ной Харари , Орчуулагч: Б. Төмөр , Т. Ариунсанаа , Ч. Баасанжаргал , Ерөнхий редактор: Г. Сугиррагчаа , Редактор: С. Ууганбаяр , Л. Энхсайхан , Редактор: Э. Түвшинбаяр ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997313904,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-03-23,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 428,

ХЭМЖЭЭ: 160 х 235 х 260 ММ ,

САЙШААЛЫН ҮГ

Эртний хүний түүхийг сонирхолтой байдлаар уншихийг хүссэн хүн бүрт энэ номыг санал болгож байна... Та номоо бараг нэг удаа ч доош тавилгүй унших болно.

Bill Gates


Стивен Хокингийн "Цаг хугацааны товч түүх" номоороо физикийн шинжлэх ухаанд хийсэнтэй адил зүйлийг Юваль Ной Харарийн "Сапиенс" ном хүн төрөлхтний хувьслын түүхэнд хийжээ... Тэрээр бидний урт хугацааны үүслийг болон дэлхий дээрх ноёрхлыг тоймлон харуулснаар гайхамшигтай бүтээл туурвижээ.

Forbes


Юм бодуулсан, сонирхолтой бүтээл... Энэ ном хүн төрөлхтөн бид газар дэлхийг эзэгнээд ямар богинохон хугацаа өнгөрснийг, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан зэрэг салбар бий болсноос хойших хугацаа ертөнцийн үүсэл хөгжилтэй харьцуулахад ямар ахархан болохыг, түүнчлэн бид энэ бүхнийг судалж сурвалжлалгүйгээр шууд хүлээн зөвшөөрч болохгүйг харуулжээ.

Barack Obama


Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах