Дарс амтлах бяцхан хөтөч ном таны хамгийн төгс бөгөөд тэвчээртэй багш байх болно. Эндээс та дарсыг хүртэх соёл, мөн түүнийг ямар дарс болохыг таних чадвартай танилцана.
Дарсыг хэрхэн хүртэх талаар мэдлэг олгох хэсэгт таны мэдэх хэрэгтэй бүгдийг өгүүлэх болно. Зөвлөгөө, сануулгын хэсгүүд нь дарсыг хурдан ялгаж, хүртэх мэдлэгийг танд олгох юм. Ном гурван бүлгээс бүрдэх бөгөөд "Эхлэлээ тавь" бүлэгт дарсны усан үзмийн гол төрөл, амт ба үнэрийг судална. "Мэдлэгээ хөгжүүл" бүлэгт дэлхийд алдартай усан үзмийн төрлүүд, дарс үйлдвэрлэх сонгодог хэв маягуудтай танилцах болно. "Чадвараа төгөлдөржүүл" хэсэгт дарсны амтанд нөлөөлөх хүчин зүйлс, шалтгааныг мэдэж, эдгээрийг хоолтой хэрхэн зохицуулах талаар үзнэ.
- Цагаан, улаан, ягаан зэрэг төрөл бүрийн дарсны ялгаатай амтыг нэг дороос судлах боломжтой.
- Европын Рийзлин, Австралийн Шираз гэх мэт ялгаатай уур амьсгалтай бүсүүдийн дарснуудыг ялгаж сурна.
- Дарсыг хадгалах, дарсаар үйлчлэх, хэрхэн амтлах түүнчлэн дарсны хундагыг зөв сонгох хүртэлх бүх процессыг товч бөгөөд тодорхой бичсэн.
- Дарсны соёлын талаар бүрэн дүүрэн ойлголтыг багтаасан.
Худалдаж авах