Энэхүү бяцхан хөтөч ном таныг бялуу, нарийн боов хийж сургах хамгийн сайн, практикал аргуудтай, урам зориг өгөх багш байх болно.
Хэзээ нэгэн цагт та гэрийнхээ гал тогоонд бялуу, нарийн боов хийж сурахыг хүссэн ч хаанаас эхлэхээ мэдэхгүй л явна уу? “Бялуу, нарийн боов хийх бяцхан хөтөч” ном нь танд хэрхэн хөвсийлгөж хутгах, шигшихийг тод харуулж, таны өөртөө итгэх итгэл болон ур чадвараа сайжруулахад тусална. Энд гайхамшигтай жорууд, бүх аргыг тодорхой тайлбарласан байгаа. Ямар нэг алдаа гарсан тохиолдолд зөвлөгөө, санамж болон тусламжаар дүүрэн. Та нарийн боов, жигнэмэг хийж сурахдаа гурван үе шатыг дамжин суралцана. Энгийн бялуунаас авхуулаад артизан талх хийж сурах хүртэлх олон аргыг хамарсан байгаа. Жор бүр хялбараас хүнд рүү шилжиж, таны ур чадварыг хөгжүүлэх тул та урамшиж, туршлага хуримтлуулснаар шинэ санаа зорилготой болно. Та павлова бялуугаар зочдоо дайлан алмайруулж, эрүүл болон исгэгчгүй талх барьж сураарай. Өөрийн гараар хүссэн бялуу, нарийн боов хийж бусдыг дайлна гэдэг гайхалтай биш гэж үү.<br/>