Дэннис хүү уйтгартай хотхон дахь уйтгартай дүүргийн уйтгартай байшинд амьдардаг байлаа. Гэхдээ тархиа багахан л ажиллуулж өөрөөр сэтгэхэд амьдрал яаж өөрчлөгдөж болохыг тэр удахгүй олж мэднэ. Та энэхүү номыг уншаад инээж, бас уйлах бөгөөд Дэннистэй нэг л танилцсан бол тэр үргэлж таны сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдах болно.
12 настай Дэннис хүү сургуулийнхаа хамгийн алдартай охинтой нийлж хөгжилдөхийн тулд эмэгтэй дүрд хувиран сургуульдаа очсоноос бий болсон хөгжилтэй, хүндрэлтэй үеүдийг хэрхэн туулсан тухай өгүүлнэ. Түүнчлэн хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээх л юм бол бүхий л үүд хаалга нээлттэй байдаг, томчуудын буруу гэж үздэг зүйл ч угтаа тийм ч буруу биш байж болох учраас шантрах хэрэггүй, хүн бүхний нийгэмд харагдах байдал, үүрэг хариуцлага болон далд нуугдсан хүсэл өөр байх боломжтой зэрэг өсвөр насны хүүхдүүдийг бие хүн болж төлөвшихөд туслах олон зүйлсийг хөгжилтэй, сургамжтай байдлаар гэхдээ маш энгийнээр ойлгуулна. Тиймээс зөвхөн өсвөр насны хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүд ч энэ номыг уншсанаар хүүхдүүдийнхээ сэтгэхүйг илүү сайн ойлгохоос гадна хэсэг хугацааг инээд хөөртөйгөөр өнгөөрөх боломжтой.
Уг зохиолын үндсэн санааг Дэвид Воллиамсын БиБиСи телевизийн Little Britain шоунд бүтээсэн хэд хэдэн дүр болон түүний хувийн амьдралын түүхээс сэдэвлэсэн бөгөөд дүрүүдийн хөгжилтэй хошин байдал, охидын хувцас өмсөж хөгжилдөж буй дэггүй хүүгийн дүр зэрэг нь өөрийн эрхгүй зохиолч багадаа ийм хөвгүүн байсан байх даа гэсэн бодлыг уншигчдад төрүүлнэ.
Худалдаж авах