Хайди Мюркофф
Тулгар биетэй байх үед юу тулгарах вэ?
Тулгар биетэй байхад юу тулгарах вэ номыг “Америкийн жирэмсэн эхчүүдийн библи” хэмээн зүгээр ч нэг цоллоогүй билээ. Энэхүү ном 1984 онд анх хэвлэгдэн гарснаасаа хойш Нью Йорк Таймс сонины бэстселлер жагсаалтад 500 гаруй долоо хоногийн турш багтсан, Америкийн сүүлийн 25 жилд гарсан хамгийн нөлөө бүхий ном юм.
Тулгар биетэй байхад юу тулгарах вэ ном өдгөө дэлхий нийтэд 18,5 сая хувь борлогдсон бөгөөд “АНУ-н жирэмсний ном сонирхогчдын 93% нь энэхүү номыг уншсан байдаг” гэсэн судалгаа хүртэл гарсан аж.
Тулгар биетэй байхад юу тулгарах вэ ном нь үе үеийн шинэхэн эцэг эхчүүдэд хамгийн хэрэгтэй зөвлөгөө, жирэмсний болон жирэмсний дараах үеийн ойлголтуудыг өгдөг билээ.
Заримдаа хөгжилтэй, хөнгөн маягаар бичигдсэн эдгээр зөвлөгөөнүүд эх хүүхдийн эрүүл мэндэд суурилсан анагаах ухааны шинжлэх ухааны ололт амжилттай зэрэгцэн байнга шинэчлэгдэж боловсронгуй болсоор ирсэн. Жишээ нь жирэмсний үед тохиолдох эрсдэлтэй зика вирус, жирэмсэн болон хөхүүл үеийн эмийн хэрэглээ гэх мэт. Түүнээс гадна өнөөгийн трэнд болж буй эрүүл амьдралын хэв маягийг ч та энэхүү номноос суралцах боломжтой.
Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, гоо сайхан, төрсний дараах жин хасалтын зөвлөгөөнүүд бидэнд үргэлж л хэрэгтэй байдаг шүү дээ.
Тулгар биетэй байхад юу тулгарах вэ ном бол жирэмсэн болсон эхний өдрөөс төрсний дараах үе, амьдралынхаа ер бусын есөн сарын тухай таны мэдэх ёстой, мэдэхийг хүсэх бүх мэдээллийг агуулсан цогц хөтөч мөн билээ.
Худалдаж авах