Б. Одончимэг

Монгол хэлний ойролцоо үгийн толь

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын XI боть бөгөөд монгол хэлний 1.700 орчим ойролцоо үгийн эгнээ буюу тэдгээрт хамаарах 7.000 шахам ойролцоо үгийг бүртгэн цуглуулж, цагаан толгойн дарааллаар дэслэн утгын тайлбар хийж, утга зохиол болон хэрэглээний жишээг хадсан болно. Мөн зарим толгой үгийн ард утга ойролцоо хоршоо үг, хэлц үгийг оруулсан.
Ойролцоо үгийн утгын ялгаа хийгээд найруулгын аль төрөл, зэрэгт хамаарахыг шинжлэн тогтоох нь маш ярвигтай, нарийн судалгаа хэдий ч бид энэ бүхнээс бэрхшээлгүйгээр ойролцоо үгийн утгын ялгаа, хэрэглээний заагийг гаргаж өгөхийг зорьсон энэхүү толь нь хэрэглээний болон танин мэдэхүй, эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой юм. Монгол хэлний үгийн баялаг сантай танилцаж, үгийн утгыг зөв ухаарах, үгийг улиглан хэрэглэхээс зайлсхийх, тодорхой цэгцтэй ярьж бичих буюу найруулах эрдмээ сайжруулахаар сурч байгаа оюутан залуус, орчуулагч, сэтгүүлч, нийтлэлч, монгол хэл сурч байгаа гадаад хүмүүс гэхчилэн монгол хэлээр хэлэлцэгч хүн бүхэнд зориулагдсан болно. Мөн хэрэглэгч та бүхэн толгой үгийн хэлхээс дэх хуудасны дугаараар хайсан үгээ хялбархан олох боломжтой.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Б. Одончимэг ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997313553,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-09-10,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 592,

ХЭМЖЭЭ: 480 х 480 х 480 ММ ,

ЖИН: 480.0 ГР,

ЦУВРАЛ: Монгол хэл соёл цуврал: XI боть

Номын мэдээлэл хүлээн авах