Ж. Хишигжаргал

Сурагчийн нэвтэрхий толь

1-6 дугаар ангийн сурагчдад зориулсан энэхүү тольд 850 гаруй толгой үг, 20 орчим дэлгэрэнгүй эхийг 1200 гаруй зураг баяжуулсан оруулсан төдийгүй олон сонирхолтой мэдээллийг багтаасан. Толийн хавсралт хэсэгт “Монгол хэлний зөв бичихзүйн дүрэм”, “Замын тэмдэг, тэмдэглэгээ”, “Манай улс хэдэн аймагтай вэ?”, “Дэлхий дээр ямар ямар улс гүрэн байдаг вэ?” зэрэг хичээл бүрээр зайлшгүй мэдвэл зохих олон чухал нэр томьёо, дүрмийг багцалж оруулсан болно.
“Модны навч яагаад намар унадаг вэ?”, “Цахилгаан гэж юу вэ?”, “Домог нь үлгэрээс юугаараа ялгаатай вэ?”, бидний өдөр тутам телевиз радиогоор сонсдог “Ардчилал, тэгш эрх гэж ямар утгатай үг вэ?” гэхчилэн олон асуулт хүүхдүүдийн өмнө өдөр бүр л тулгарч байдаг. Энэ мэтчилэн хүүхдүүдийн мэдэхийг хүсдэг олон асуултад энэ толь хариулт өгөх болно. Ер нь тодорхой сэдвээр судлах, нийгэм, байгалийн шинжлэх ухааны олон салбарын мэдлэг эзэмшихийг хүсэж байгаа хэн бүхэнд уг дэлгэрэнгүй тайлбар толь тусална.
Зарим сэдэв нь чамайг өнгөрсөн үеэр, эсвэл өөр орноор аялуулах бөгөөд өөрийгөө өөр цаг үед юм уу, өөр улс оронд амьдарч байна хэмээн төсөөлөхөд хүргэнэ. Тухайлбал: 1000, 10000 жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч байсан, өнөөдөр дэлхийн орон орны хүүхдүүд ямар хоол хүнс хэрэглэж байна зэргийг ч эндээс мэдэх боломжтой.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Ж. Хишигжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 49,900₮,

ISBN: 9789997313164,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2016-12-01,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 356,

ХЭМЖЭЭ: 395 х 395 х 395 ММ ,

ЖИН: 395.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах