Бидний тухай

Бидний тухай

Бидний алсын хараа, эрхэм зорилго

Алсын хараа: Нийгмийг соён гэгээрэлд хөтөлнө.

Эрхэм зорилго: Технологийн дэвшлийг нэвтрүүлэн, ном бүтээлийн агуулга болон чанарыг дэлхийн стандартад хүргэн, нийгэмд номын оновчтой хэрэглээг хэвшил болгон, боловсролын бодлогын жишиг тогтоогч тэргүүлэгч хэвлэлийн газар байна.


Товч танилцуулга

2002 онд байгуулагдсан Монсудар хэвлэлийн газар нь Монгол улсын анхны хувийн хэвлэлийн газар юм. Мөн оюуны өмчийг хүндэтгэх, хамгаалах нь хэзээ ямагт манай байгууллагын эрхэмлэх зүйл байсаар ирсэн бөгөөд Монсудар хэвлэлийн газар нь Монгол улсад ном бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулах ажлыг нэвтрүүлсэн анхдагч билээ. Монсудар хэвлэлийн газар байгуулагдсан цагаасаа хойш, жил тутамд хэвлэгдэж буй бүтээлийн тоо хэмжээ, уг салбарт эзлэх бүх талын байр сууриараа Монголын ном хэвлэлийн зах зээлийг тэргүүлсээр өдгөөг хүрсэн.


Нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон, 100 гаруй гэрээт орчуулагч, редактор, зураач, уран бүтээлчдийнхээ тусламжтайгаар, ном хэвлэлийг агуулга, дизайны өндөр түвшинд хэвлэхийг зорьж байна. Манай хэвлэлийн газар тус тусын салбар чиглэлээр дагнан мэргэшсэн 5 редакцаас бүрддэг. Таван редакц жилдээ 60 орчим шинэ ном бүтээл эрхлэн гаргадаг төдийгүй нийт 500 гаруй ном бүтээлийн сантай болоод байна.


2019 он Монсудар хэвлэлийн газрын хувьд түүхэн жил боллоо. Энэ оны зургаадугаар сард уг хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч Роозонгийн Энхбатыг Монгол улсын нийгмийн ахиц дэвшил, соёл, боловсролын бодлогын тасралтгүй хөгжилд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлж, Холбооны бүгд найрамдах Герман улсын албан ёсны шагнал Гёте медалиар шагнасан юм.


Манай редакцууд:

Alternative Text

Жангар

Монголын ирээдүй, шинэ үеийг ном уншихад дурлуулж, ном унших дур сонирхлыг түгээх үндсэн зорилготой хүүхдийн номын редакц.

Alternative Text

Монсудар

Бүх цаг үеийн сонгодгууд, орчин үеийн зохиолууд, түүнчлэн бизнес, хувь хүний хөгжил, түүх, намтар зэргийг багтаасан баримтат зохиолуудыг хэвлэж, хорь орчим жилийн турш монгол уншигчдын оюуны цангааг тайлж байна.

Alternative Text

ДиДо

Латин хэлний disco ба dŏcĕo хэмээх үгнээс уг редакцийн нэр бүтэх бөгөөд цэцэрлэгээс их дээд сургууль хүртэлх бүх насныханд зориулсан боловсрол, сургалтын үндсэн болон туслах материал, ном бүтээл эрхлэн гаргадаг.

Alternative Text

Монсудар хэл, соёл

Төрөл бүрийн толь бичиг, гадаад хэлний сурах бичиг, монгол соёл, уламжлалын холбогдолтой лавлах, ном бүтээлээр мэргэшсэн редакц.

Bluestrawberry

Дэлхий дахинд алдартай Дисней, Марвел зэрэг хэвлэлийн газрын ном, комик бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргадаг.


Бид ихэвчлэн олон улсад танигдсан, өнөөгийн манай нийгэмд чухал хэрэгтэй агуулга, ном бүтээлүүдийг орчуулж уншигчдадаа хүргэдэг. Тухайлбал, дэлхийн тэргүүлэгч хэвлэлийн болон эрхийн газруудтай 10 гаруй жил хамтран ажилласан туршлагатайгаас гадна Ж.К.Роулинг, Жорж Р.Р.Мартин, Казүо Ишигүро, Мүраками Харүки, Юваль Ной Харари зэрэг дэлхийд алдартай зохиолчдын зохиол бүтээлүүдийг уншигчдадаа хүргэсэн билээ.


Мөн бид орчуулгын ном бүтээлүүдээс гадна хүүхдийн ном, боловсрол, хэл шинжлэлийн гарын авлага, толь бичгүүд, Монголын түүх, соёлын холбогдолтой бүтээлүүдийг зохион хэвлүүлдэг. Манай хэвлэлийн газраас гарсан ном бүтээлүүд япон, солонгос, хятад хэлнээ хөрвүүлэгдэж хилийн чанад дахь уншигчдад хүрээд байна.


Түүнчлэн Монсудар хэвлэлийн газарт Монголын түүх, байгаль, өдөр тутмын амьдралыг харуулсан ховор нандин зургууд бүхий арвин баялаг хөмрөгтэй гэрэл зургийн архив харъяалагддаг.

Alternative Text

Номын мэдээлэл хүлээн авах